몽골어예배

Mongolian Communities | Монголын нийгэмлэгүүд

몽골

Монголын нийгэмлэгүүд

Уннүри Монгол чуулган бол БНСУ-д Солонгос чуулгануудын байгуулсан хамгийн анхны гурван Монгол чуулганы нэг байлаа. БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байсан Монголчуудад хандсан сайн мэдээний үйлчлэл чуулганы хэмжээнд хүрч үйлчилж эхэлсэн нь энэ билээ.

Энэ бүх цаг хугацааны туршид олон тооны Солонгос пасторууд, илгээлтийн эзэд, ахлагч нар, үйлчлэгчид, мөн сайн дурынхан Солонгост буй Монголчуудын төлөө үйлчилж, өөрсдийн амь амьдралаа бүрэн зориулсан билээ. Тэд өвчтэй нэгнийг эргэж тойрохоор эмнэлэгт очдог байлаа. Мөн ажил, цалин хөлс, хууль зүйн тусламж зэрэг асуудлуудыг компаний захирлуудтай уулзаж шийдвэрлэж өгдөг байв. Мөн гэр орноор нь зочилж, амьдрал ахуйтай нь танилцаж, нөхөрлөн тэдний төлөө залбирдаг байв. Зуны хөтөлбөр, Монгол наадам, Цагаан сар, спорт өдөрлөг, газар үзэх зэрэг хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулж, ажиллаж сурч буй Монголчуудын сэтгэлийг сэргээж, хооронд нь нөхөрлүүлж, тал бүрээр дэмждэг байлаа. Солонгос ах дүү нарын хайр ба зориулалт хязгааргүй их билээ.

Мөн Монгол ах дүү нар ч элэг нэгт, нутаг нэгт ах дүү нарынхаа төлөө үйлчилж, өөрсдийгөө бүрэн зориулдаг байлаа. Зарим нь Солонгос буй Монголчууддаа туслан үйлчлэхийн тулд эх нутгаасаа нааш илгээгдэж, зорин ирдэг байсан бол зарим нь энд байх хугацааны Христэд итгэж, сургагдаж бэлтгэгдэн, бусдынхаа сайн сайхны төлөө үйлчилдэг байсан билээ.

Монгол, Солонгос ах дүү нарын хамтын үйлчлэлээр дамжуулан олон хүмүүс сүнслэг хийгээд бодит тусламж дэмжлэгийг хүртсэн. Уннүри Монгол чуулганд хамрагдсан олон хүмүүс Христийг Аврагч Эзэнээр хүлээн авсан. Тэд дагалдагч, удирдагч болон бэлтгэгдэж, зарим нь эндээ үлдэн үргэлжлүүлэн үйлчилж, зарим нь эндэх үйлчлэлээ дуусган эх орондоо буцаж, сүм чуулганыг байгуулан, мөн байгуулалцан үйлчилж байгаа билээ. Олон тооны хүмүүс чуулганы тусламж дэмжлэгээр эрүүл мэндийн хийгээд төрөл бүрийн тусламж авсан. Энэ нь зөвхөн Христэд итгэсэн хүмүүст энэхүү тусламж хүрсэн юм биш, Христэд итгэсэн эсэхээс үл хамааран итгэгчдийн халуун сэтгэлийн тус дэмийг хүртсэн билээ. Тиймээс 1 Коринт 15:58-д өгүүлсэнчлэн, бидний нөр их хөдөлмөр, үйлчлэл “хоосон” байгаагүй.

Өдгөө дөрвөн өөр хотод дөрвөн Уннүри Монгол чуулган үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл Собингу (Сөүл), Ансан, Пёнтек, Инчон чуулганууд өөр өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, Монголчууддаа хүрч үйлчилж байгаа билээ.

 Уннүри Монгол чуулган бүр долоо хоногийн дундуур өөр өөр хөтөлбөртэй байдаг тул чуулганы пастор ахлагч нартай холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч чуулганд хамрагдан Христийн тухай илүү ихийг таньж мэдэн, элэг нэгт Монголчуудтайгаа танилцан нөхөрлөж, чуулганы төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдахыг хүсч байна.

몽골어 예배는 한국 거주 몽골인 근로자, 유학생, 다문화 가정이 함께 모여 하나님을 예배하는 공동체 입니다. 안산, 서빙고, 평택, 인천에 몽골어 예배가 있으며 매 주일 모임을 갖습니다.

Mongolian Community

 

Mongolian community is for Mongolian workers, students, and multicultural families in Korea. We are gather together every Sunday to worship God. There is Mongolian language service in Ansan, Seobinggo, Pyeongtaek, and Incheon.

예배안내

– Infomation for Worship –

안산 | Ansan

매주일 오전 10:30
Every Sunday  AM 10:30

평택 | Ansan

매주일 오전 11:30
Every Sunday  AM 11:30

서빙고 | Seobinggo

매주일 오후 14:30
Every Sunday  PM 14:30

인천 | Incheon

매주일 오후 14:00
Every Sunday  PM 14:00

안산 | Ansan

안산 온누리M센터 2층 201호
Ansan OnnuriMcenter 2F 201

평택 | Pyeongtaek

평택 온누리M센터 러브홀
Pyeongtaek OnnuriMcenter Love hall

서빙고 | Seobinggo

서빙고 온누리교회 선교관 401호
Seobinggo Onnuri Church 4F 401

인천 | Incheon

인천 온누리교회 제너셈 7층 믿음홀
Incheon Onnuri Church Jenersam 7F Faith hall

안산|Ansan

베르헤 전도사 | Berkhee
Email. berkhee@yahoo.com
Phone. 010-8188-8545

평택 | Pyeongtaek

더기 전도사 | Dolgormaa
Email. judy77judy@yahoo.com
Phone. 010-3820-7588

서빙고 | Seobinggo

가나 목사 | Gan-Otgon
Email. ganotgon@gmail.com
Phone. 010-6887-9304

인천 | Incheon

낸다 전도사 | Nandintsetseg
Email. nnandia0501@gmail.com
Phone. 010-8074-9915